Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөрөвдүгээр Бүлэг - Гэр Бүлийн Өргөн Хүрээтэй Нөлөө

    Христэд итгэгч гэр бул бусдад улгэр дууриалал болох ёстой - Тэр бүл зөвхөн гэр бүлийн гишүүддээ бус харин нийгэмд өргөн хүрээтэйгээр нөлөөлөх үүрэгтэй. Христэд итгэгч гэр бүл амьдралын төгс, үнэн зарчмуудыг дүрслэн үзүүлэх бодит сургамж, хичээл болох ёстой. Ийм үлгэр жишээ дэлхий дээр сайн сайхныг түгээх хүч болох болно. Ийм гэр бүлд хүмүүжсэн залуучууд гэр орноо орхин явахдаа сурч мэдсэн сургамжуудаа хэрэгжүүлдэг. Ийнхүү бусад гэр бүлүүдэд амьдралын илүү ариун зарчмуудыг танилцуулж, сэргэлтийг өгөгч нөлөө нь эргэн тойрны нийгэмд нөлөөлдөг. {АГБ 31. 1}AГБ 23.1

    Эелдэг, зөөлөн харилцаатай Христэд итгэгч гэр бүлийн гишүүд урт удаан хугацаанд үргэлжлэх сайны нөлөөг түгээж байдаг. Ийм гэр бүлийн сайн үр дүнг бусад гэр бүлүүд ажиглан хараад, тэдний жишээг даган гэр бүлээ Сатаны нөлөөллөөс хамгаалдаг. Бурханы хүсэл ноёрхож байдаг гэр бүлд тэнгэр элчүүд байнга зочилдог. Бурханлаг ивээлийн хүчээр гэр орон ядарч туйлдан, зүдэрч, зөв замыг эрэн хайж буй хүний хувьд сэргэлтийг мэдрэх газар болон хувирдаг. Дотоод сэтгэлээ хянаснаар хүмүүс өөртөө хэт итгэх байдлаас ангижирдаг. Ийнхүү зөв зан чанар бүрэлдэн тогтдог. Энэ үед бид бусдын эрх дархыг анхаарч, хүлээн зөвшөөрөх чадвартай болдог. Хайраар удирдуулж, зүрх сэтгэлийг ариусгах итгэл амьдралыг маань залуурдаж, гэр бүлийг бүхэлд нь удирдан залдаг. Ийм гэр бүлийн ариун нөлөөнд Бурханы үгэнд зааж сургасан ахан дүүсээ хайрлах хайрын зарчим өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдөж, биелэлээ олдог. {АГБ 31. 2}AГБ 23.2

    Эмх цэгцтэй гэр булийн пөлөө - Бурханд итгэдэггүй нийгмийн дотор Есүсийг төлөөлөн, хуулийг нь сахина гэдэг бол ач холбогдолгүй, жижигхэн асуудал биш юм. Бид бүх хүмүүсийн уншиж судалдаг Бурханы амьд захидлууд болох шаардлагатай. Энэ үүрэг даалгавар маш чухал үүрэг хариуцлагыг агуулдаг. {АГБ 31.3}AГБ 24.1

    Эмх цэгцтэй, сайн хүмүүжилтэй ганц гэр бүл Христэд итгэх талаар зааж сургаж болох бүх сургаал номлолуудаас илүү зүйлсийг заах чадвартай байдаг. Ийм гэр бүлд эцэг эх Бурханы зааварчилгааг амжилттайгаар дагаж, үр хүүхдүүд нь Бурханы төлөө сүмдээ үйлчлэх үүргийг амжилттай хэрэгжүүлж чадсан гэдгээ батлан харуулж байдаг. Тэдний нөлөө улам илүү өсч хөгждөг ба бусдад нөлөөгөө дамжуулан өгөх тусам бусдад өгөх нөлөө улам өсөн нэмэгддэг. Хүүхдүүд нь гэртээ олж авсан зарчмаа бусдад түгээснээр эцэг эхдээ эргэн ач тусаа үзүүлдэг. Тэд амьдран сууж буй орчныхоо хөршүүддээ тус дэм болсноор энэхэн цаг үедээ болон мөнхийн цаг хугацаанд тус болох ивээлийг хүлээн авч чаддаг. Ийм гэр бүл Эзэний үйлчлэлд гэр бүлээрээ оролцдог. Тэд тэнгэрлэг нөлөөгөөрөө бусдад Бурханы сүрэг болох үзэсгэлэнтэй хоньдыг итгэлтэй, үнэнчээр харж хамгаалах урам зоригийг өгч байдаг. (АГБ 32.1}AГБ 24.2

    Христэд итгэгчдийн хүч чадлын агуу баталгааг дэлхийд таниулж мэдүүлэх хамгийн агуу гэрчлэл бол эмх цэгцтэй, зохион байгуулалттай гэр бүл юм. Ийм гэр бүл ямар ч гэрчлэлээс илүү үнэнийг гэрчлэн харуулах болно. Учир нь гэр бүл зүрх сэтгэлд нөлөөлөх бодит бөгөөд амьд гэрч юм. (АГБ 32.2}AГБ 24.3

    Гэр бүлийг Христэд итгэдэг эсэхийг шалгахын тулд гэр бүл ямар зан чанарыг төлөвшүүлж байгааг ажиглан харах нь хамгийн шилдэг арга юм. Хамгийн гайхамшигтай итгэл бишрэлийн тунхаглалаас энгийн амьдралын үйлс илүү нөлөөтэй байдаг. {АГБ 32.3}AГБ 25.1

    Бидний энэ дэлхий дээр гүйцэтгэх үүрэг маань... бусад гэр бүлүүдийг анги танхимд суулгаж, хичээл заалгүйгээр ёс зүйн нөлөөг үлгэрлэн үзүүлж, эдгээр ёс зүйг гэр бүл болоод үр хүүхдүүддээ өвлүүлэн сургахад оршиж байдаг. Бурханы мэлмийд эмх цэгцтэй, хүмүүжилтэй гэр бүл шижир алт, тэр дундаа Офирийн алтан гадаснаас илүү үнэтэйд тооцогддог. (АГБ 32.4}AГБ 25.2

    Бидэнд гайхамшигтай боломж олдсон - Энэ дэлхий дээр амьдрах амьдралын хугацаа маань богинохон. Бид энэхүү амьдралаар ганц л удаа амьдраад өнгөрнө, тиймээс утга учраар дүүрэн амьдрах хэрэгтэй. Биднээр хийлгэхээр дуудсан ажил нь эд хөрөнгө, нийгмийн байр суурь болон өндөр чадварыг шаарддаггүй. Харин энэхүү ажил эелдэг, өөрийгөө золиосолсон зүрх сэтгэл ба зорилготой тууштай хандах байдлыг шаарддаг. Дэнлүүний гал багахан хэмжээтэй улалзаж байгаа ч тууштайгаар ассаар байх юм бол олон дэнлүүг асаах дөл болж болох юм. Бидний нөлөө бага, чадвар өчүүхэн, бололцоо цөөн, ололт амжилтаар бага ч, хэрэв бид гэр бүлийнхээ боломжуудыг итгэлтэйгээр ашиглах юм бол гайхамшигтай боломжууд биднийх болж хувирна. Хэрэв бид зүрх сэтгэлээ болон гэр орноо амьдрал бэлэглэгч бурханлаг зарчмуудад нээж өгөх юм бол амьдрал бэлэглэгч эрч хүчийг дамжуулах суваг болж чадах юм. Гэр бүлээс маань үржил шимгүй, үхмэл байдал эдгээгдэж, гэр бүлээс маань амьдрал болон гоо үзэсгэлэнгийн амийн ус урсан гарах болно. (АГБ 32.5} AГБ 25.3

    Бурханаас эмээгч эцэг эхчүүд бусад гэр бүлүүдэд гурилыг гурав дахин өсгөх хөрөнгө адил нөлөө үзүүлэх болно. (АГБ 33.1}AГБ 25.4

    Гэр орондоо итгэлтэйгээр үйлчлэх нь бусдыг өөрсөдтэйгөө адил хэмжээнд ажиллахыг зааж сургадаг. Сүмд ажиглагдан харагдах Бурханд итгэх итгэл талхны хөрөнгө адил бусдад нөлөөлж, бусад бүх Христэд итгэгчдэд жишээ болох болно. Христийг зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн оруулсан Түүний цэргүүд мөнхийн мөнхөд хүртэл үйлчилнэ. Гэтэл сүмүүдэд маань яагаад баярын мэдээ түгээх сэтгэл дутагдаж байна вэ? Энэ нь гэр бүлийн итгэл бишрэлийг үл ойшоосноос болж байгаа юм. {АГБ 33.2}AГБ 26.1

    Эмх журамгуй гэр булийн пөлөө - Эмх журамгүй гэр бүлийн нөлөө бүх төрлийн нийгэмд түгэн тархаж, маш их хохирлыг бий болгож байна. Эдгээр нь гэр бүлүүд, нийгэм, улс төрд хүртэл бузар муу нөлөөгөөр давалгаалан түрж байна. (АГБ 33.3}AГБ 26.2

    Хэн ч дэлхийд ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр амьдрах боломжгүй юм. Ямар ч хүн гэр бүлдээ нөлөө үзүүлж, зүрх сэтгэлийн хүслээ мэдрүүлэлгүйгээр өөрийгөө хааж дарагдуулах боломжгүй. Бидний дүр төрхөөр илэрхийлэгдэж буй илэрхийлэл нэг бол сайн нэг бол бузар муу нөлөөтэй байдаг. Ямар ч хүний үг, үйлдэл, бусдад хандах хандлагыг мэдрэхгүйгээр өнгөрөх боломж байхгүй. Хэрэв тэрээр хувиа хичээсэн амьдралаар амьдардаг бол зүрх сэтгэлээ бузар муу өвчин адил уур амьсгалаар хүрээлүүлж байна гэсэн үг. Харин хэрэв Христийн хайраар дүүрсэн байгаа бол тэрээр найрсаг, эелдэг, бусдын зүрх сэтгэлийг ойлгож ухаарах чадвартай болж, бусдад хайр, эелдэг байдлыг харуулж, талархалтай, баяр хөөртэйгөөр хандах болно. Ийм хүн өдөр бүр Есүстэй амьдарч, Түүний өлмийд суун өдөр бүр суралцаж, гэрэл болоод амар амгаланг хүлээн авдаг болохоо батлан харуулсаар байх болно. Тэрээр Эзэнд хандан, «Таны номхон дөлгөөн зан намайг агуу болголоо» гэж хэлэх чадвартай байх болно. (АГБ 33.4}AГБ 26.3