Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Гуравдугаар Бүлэг - Бурханы Тэнгэрлэг Удирдамжийн Амлалт

    Тэнгэрлэг Найзын сайхан сэтгэл ямар гайхалта вэ. - Таны хайр энэрлээр дүүрэн Аврагч бүхнийг хайр, энэрлээр ажиглан харж байдаг. Тэрээр бидний залбирлыг сонсож, хэрэгцээгээ хангуулах тусламжийг хүсэн гуйж байдаг. Бурхан эх хүн бүрийн зүрх сэтгэлийн шаналлыг мэддэг ба бэрхшээл зовлон тохиолдох бүрт эхчүүдийн дотны найз болж чаддаг. Түүний мөнхийн хүчирхэг гар Бурханаас эмээгч, итгэлтэй эх бүрийг дэмжин тэтгэж байдаг. Есүс дэлхийд ирэхдээ ядуу байдалтай тэмцэж, олон төрлийн бэрхшээлүүдэд санаа зовж, тэмцэж байсан эхтэй байсан тул санаа зовон, шаналж байгаа бүх Христэд итгэгч эхчүүдийн зүрх сэтгэлийг ойлгож тусалдаг. Бузар муу сүнсэнд эзэмдүүлсэн эхийн залбирлыг сонсон, үр хүүхдүүдийг нь ивээхийн тулд Аврагч холын замыг туулсан. AГБ 207.1

    Оршуулахаар авч явсан хүүг бэлэвсэрсэн эхэд буцаан амилуулж өгсөн Есүс үр хүүхдээ алдсан эхчүүдийн зовлон шаналлыг хараад сэтгэл нь хөдөлдөг. Лазарын булшин дээр уйтгар гунигийн нулимсыг дусааж, Марта Марь хоёрт булшлагдсан байсан ахыг нь амилуулж өгч, Магдалын Марийг уучлан өршөөж, загалмай дээр зовлон шаналлыг эдэлж байхдаа эхийгээ санан дурсаж, уйлж гашуудаж байсан эмэгтэйчүүдэд үзэгдэн дахин амилсан Аврагчийн талаарх анхны мэдээг түгээлгэсэн Есүс бол эмэгтэйчүүдийн хамгийн дотны найз ба амьдралын харилцаа бүхэнд тань тусламж үзүүлэхийг хүсдэг. Христэд итгэгч эхчүүдийн үүрэгтэй тэнцэхүйц чухал үүрэг гэж байхгүй. Эмэгтэй хүн Эзэний заавар зөвлөгөө, хүмүүжлээр хүүхдээ өсгөх нь ямар утга учиртай болохыг ойлгох үедээ үүрэг даалгавраа ухамсарлаж эхэлдэг. Эмэгтэй хүн олон удаа өөрт даалгасан үүргийг үүрч дийлэхгүй мэт сэтгэгдэлд автдаг. Ийм үед өөрт санаа тавьдаг Аврагчдаа бүхнээ залбирлаар даатгах шиг гайхамшигтай эрх байдаггүйг ойлгож ухаардаг. Эх хүн Эзэний өлмийн өмнө бэрхшээлүүдээ дэлгэн тавьснаар бэрхшээл, сорилтоор дүүрэн үед Эзэний оршихуйгаас баяр хөөр, итгэл найдвар, урам зориг, мэргэн ухаантай болох хүчийг олох болно. Бүх төрлийн бэрхшээлтэй нүүр тулсан эцэж туйлдсан эхэд, тусламж үзүүлэхэд бэлэн найз байгаа гэдэг нь ямар их аз жаргалыг мэдрүүлэх бол! Эхчүүд Христ рүү тогтмол ирж, Түүнд илүүтэйгээр итгэж найдах юм бол зовлон бэрхшээлүүд нь хөнгөрч, зүрх сэтгэлийн хувьд амарч тайвшрах болно.AГБ 207.2

    Тэнгэрийн Бурхан залбирлыг тань сонсдог. - Та Бурханы хүч чадалгүйгээр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж чадахгүй. Адамын үеэс уналтанд орсон сэтгэл маань биднийг удирдахыг оролддог. Бидний зүрх сэтгэлд үнэний зарчим үндэс сууриа олж, амьдралыг маань дэмжиж тэтгэдэг байх ёстой. AГБ 208.1

    Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ Бурханы удирдамжийг дагаснаар диваажингийн тусламжийг авах боломжтой болдог. Эцэг эхчүүд зааж сургах явцдаа өөрсдөө сургамж авч, их хэмжээний тусламжийг авах боломжтой болдог. Үр хүүхдүүд эцэг эхийнхээ Эзэний замыг сахиж байгааг ажиглан хараад, олж авсан мэдлэгээрээ амжилтанд хүрч байдаг. Хүүхдүүд байгалиас заяасан болон удамшсан бузар муу уруу таталтуудаа ялан дийлэх боломжтой болдог.AГБ 208.2

    Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдийнхээ төлөө цуцалгүй эрч хүчийг гаргахаар хичээж байна уу? Тэнгэрийн Бурхан таны золиос, чин сэтгэлийн үйлс, сонор сэрэмжийг тань үнэлэх болно. Бурхан таны залбирлыг сонсож байдаг. Та хүүхдээ Эзэний төлөө тэвчээртэйгээр, эелдэг зөөлнөөр хүмүүжүүлээрэй. Диваажингийн бүх бүтээлүүд таны гүйцэтгэж байгаа ажлыг анхааран сонирхож байгаа... Бурхан тантай нэгдэн хичээл зүтгэлийг тань шагнах болно.AГБ 208.3

    Таныг авралын үнэнийг энгийн болгон танилцуулж, хувьчлан хүн бүрийг Аврагч Христ рүү чиглүүлэхийг хичээх үед тэнгэр элч нар хажууд тань байх болно. Эзэн эцэг, эхчүүдэд бяцхан хүүхдүүдээ дэлхий дахины найдвар болсон Бетлехемийн Бяцхан Хүүгийн түүхэнд анхаарал хандуулахад тусалж, ивээлээ үзүүлнэ.AГБ 209.1

    Гуйн залбирах бахариултаахүлээж авахталаар. - Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх чухал үүргээ гүйцэтгэхдээ Бурханы хүчийг гуйн авах хэрэгтэй. Эцэг эхчүүд зан чанар, зуршил, үйлдлүүдээрээ сул дорой, хүүхэд ахуй болон идэр залуу насандаа зан чанарын муу нөлөөг авсан байсан ч гэсэн санаа зовох хэрэггүй. Бурхан өөрчлөн шинэчлэгч хүч юм. Тэрээр хүний өвлөн, хөгжүүлсэн зан чанаруудыг өөрчлөн шинэчлэх чадвартай. Есүсийн сургаал биднийг өндөрт өргөж, хөгжүүлж байдаг. «Дахин төрөх” гэдэг нь Христ Есүсээр шинэчлэгдэж, шинээр төрөх гэсэн үг юм. AГБ 209.2

    Хүүхдүүддээ Бурханы үгэнд бичигдсэн заавруудыг зааж өгье. Хэрэв та Эзэнийг дуудах юм бол Тэрээр, «Би сонсож байна, Би чамд яаж тусалж болох вэ? » гэж хариулах болно. Хүн бүр Бурханы төлөвлөгөөг биелүүлэх боломжтой болохын тулд Есүс диваажин дэлхий хоёрыг холбосон. Эзэн хүүхдүүддээ хайртай. Эзэн хүүхдүүдээ маш агуу дуудлагыг нь ойлгон мэдэрч, хүмүүжээсэй хэмээн хүсдэг.AГБ 209.3

    Ариун Сүнс удирдах болно. Эх хүн Ариун Сүнсний удирдлага хэрэгцээтэй байгаагаа мэдэрдэг байх ёстой. Эх хүн өөрөө Бурханы хүсэл болон арга замыг чин сэтгэлээсээ дагасан байх ёстой. Ингэснээр Христийн нигүүлслээр эхчүүд мэргэн цэцэн, дөлгөөн, хайр энэрлээр дүүрэн байдлаар зааварлаж багшлах боломжтой болно.AГБ 209.4

    Христ эцэг эх бүрийг Ариун Сүнсээр удирдуулан, гэр бүлдээ зааварлан багшлах хүч чадал, хайр энэрлийг мэдрүүлэх боломжуудаар хангаж өгсөн. Ийм гэр бүлийн боловсрол үр хүүхдүүдийг төлөвшүүлж, хүмүүжүүлэх нөлөөг үзүүлдэг.AГБ 210.1

    Бурханы хүч чадал хүний идэвх чармайлттай нэгдэх болно. - Хүний хичээл зүтгэлгүйгээр Бурханы хүч чадал үр дүнгүй байдаг. Эцэг эхчүүд Бурханаас хүлээн авсан хариуцлагаа ухамсарлан ойлгож, хүүхдээ зөв хүмүүжүүлэх хүсэлтэй болсон үедээ Бурханы хүч чадлыг ашиглан үйлчлэх боломжтой болдог. Бурхан хүүхдүүдээ залбирлын хүчээр, хичээнгүйлэн хүмүүжүүлэхийг хичээж байгаа эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг ба эцэг эхчүүдэд өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ аврах боломжийг бий болгож өгдөг. Бурхан Өөрийн сайн хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэдний дотор ажиллаж үйлчлэх болно. AГБ 210.2

    Хүний хичээл зүтгэл дангаараа диваажинд хүргэх төгс зан чанарыг төлөвшүүлж чадахгүй. Харин Бурханы тусламжтайгаар агуу, ариун үйлс биелэлээ олох болно.AГБ 210.3

    Та Бурханы хүчээр эцэг эхчүүдэд өгсөн үүргээ гүйцэтгэхээр шийдсэн бол, гаргасан шийдвэртээ тууштай байж, хүүхдэд тань төлөвлөсөн Бурханы төлөвлөгөөг хэрэгжүүлэх байр сууриа орхихгүй байх юм бол Бурхан таныг маш ихээр сайшаах болно. Бурхан чадах бүхнээ дайчилж байгааг тань хараад таныг хүчирхэгжүүлэх болно. Бурхан энэ үед эцэг, эхчүүдийн гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэнэ. Тэрээр Бурханаас эмээдэг, ухаалаг, тэвчээртэй эхчүүдтэй хамтрах болно. Эцэг эхчүүдээ, Бурхан гэр бүлд даалгаж өгсөн ажлыг өмнөөс тань хийж өгөх гэж байна гэж бодож болохгүй. Та хүүхдүүдээ дэлхийн тойрон хүрээлж буй аюулаас хамгаалахыг хүсч байгаа бол залхуу хойрго зангүй байж идэвх санаачлагаа умартахгүй байх хэрэгтэй.AГБ 210.4

    Бэрхшээл тохиолдох үед Есүстэй холбогдох нь. -Эцэг эхчүүдээ, замд тань гэрэлтэн асаж буй Бурханлаг гэрэл гэгээг цуглуулаарай. Христийг гэрлээр бэлэгддэг ба та бүхэн гэрэл дотор алхаарай. Таныг хүүхдээ аврал руу хөтлөх ажлыг гүйцэтгэж, ариун шударгын замаас хазайхгүйг хичээх үед л хамгийн хэцүү бэрхшээлүүд тохиолдох болно. Гэвч бүү шантраарай. Есүсээс зуурсан хэвээр байгаарай. Есүс, «Миний хүч чадлаас зуурснаар Надтай эвлэрэх боломжтой болно. Тэрээр Надтай эвлэрэх болно” гэж хэлсэн байдаг. Бэрхшээл урган гарна. Та асуудалтай тулгарах болно. Аюул тохиолдох үед Эзэнээс, «би юу хийх вэ?” гэж асуугаарай. AГБ 211.1

    Тулалдаан бэрхшээлээр дүүрэн байх тусам эцэг эхчүүд тэнгэрлэг Эцэгээс илүү агуу тусламжийг гуйх хэрэгтэй. Ингэснээр бидний ялалт илүү агуу байх болно.AГБ 211.2

    Итгэлийн үйлс. - Христийн өршөөл энэрлийг их хэмжээгээр авсан дуулгавартай зарц нарын хувьд эцэг эхчүүд хариуцсан үүрэг даалгавраа тэвчээртэйгээр, хайраар дүүрэн байдлаар гүйцэтгэх хэрэгтэй. Бурхан эцэг эхчүүдийг итгэл даахуйц байхыг шаарддаг. Бид бүх хичээл зүтгэлээ итгэл дээрээ үндэслэн гүйцэтгэх ёстой. Эцэг эхчүүд Бурханы өршөөл энэрэл хүүхдүүд дээр нь буухын төлөө тогтмол залбиран гуйж байх ёстой. Эцэг эхчүүд хэзээ ч гүйцэтгэж байгаа ажилдаа туйлдаж, эцэж, ундуйцсан байдлаар хандах ёсгүй. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ болон Бурхантай ойр дотно байхыг байнга хичээдэг байх ёстой. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ ариун бөгөөд даруу зан байдлын өндөр жишгийг тэвчээр, хайр, чин сэтгэлийн хичээл зүтгэлээр дамжуулан төлөвшүүлэхийг хичээж байгаа бол энэ хичээл зүтгэл заавал ч үгүй амжилтанд хүрэх болно. AГБ 211.3